Mongolisch


Журген Жанкофски

 

 

 

Анна Гүд

 

 

Нэг

 

"Байж боломгүй юм", Aнна дуу алдлаа.

Зурагтаар дүрвэгчид далайг гаталж байгаа тухай гарсан бөгөөд нэгэн эрэгтэй нас барсан хүүхдээ авч явна. Тэрээр хүүхдийг маш зөөлнөөр далайн эрэг дээр хэвтүүлэн өвдөг сөхрөн тэнгэр лүү ширтэн харав. Усны хувцастай жуулчид, хүүхдүүд түүн лүү ойртон мэл гайхан зогсоно.  Энэ бол кино биш бодит болсон явдлын тухай мэдээ билээ.

Анна нүдээ даран толгойгоо сэгсэрлээ. Гэвч саяны дүр зураг түүний толгойд эргэлдсээр байв. Олон дүрвэгчид далайд хөвсөөр л тэртээ хязгаарт өөр нэгэн завь хөмөрсөн харагдана.

Тэрээр анхандаа иймэрхүү дүр зураглал их харж байгаагүй ч өнөөдрийн хувьд бодож байснаасаа ихийг харлаа.

Дүрвэгсдэд туслах хаалга үргэлж нээлттэй талаар нэвтрүүлэгч ярив.

Анна өөрийн өрөө рүүгээ гүйн орж гахайтай мөнгөө авчирлаа. Өчигдөрхөн гэхэд эмээ, өвөөгөөсөө баяраар хэрэглэх маш их мөнгө авсан юмсан. Түүн дээр “амжилт хүсье, хөгжилтэй байгаарай” гэж бичжээ. Ээж аавтайгаа дал модны сүүдэрт сууж байхад саяны харсан шиг зүйлс бусад хүнд тохиолдоно гэж бодохоор л “Үгүй ээ, үгүй” гэж тэр бодлоо.

Охин мөнгөтэй гахайгаа толгойноосоо дээш өргөн шал руу шидэн хагалахад зоосон мөнгө энд тэнд өнхрөв.

”Юу болоод байна?” хэмээн ээж гал тогооны өрөөнөөс гүйн ирэв.

Ээж: "Юу хийж байгаа юм бэ?"

“Би хандив өгөх гэсэн юмаа та туслах уу?” гэж Анна зурагт руу заан асуув.

“Тиймээ, гэхдээ...” гэж ээж хэлэхэд

“Зарим нь наранд биеэ шарж байхад, зарим нь үхэж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэж Анна хэлэв.

 

 

Хоёр

 

Робин бөмбөгт бууны машиныг гараараа цохин “Чөтгөр ав, хичнээн их зоос энэ машинд хийлээ дээ яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ?” хэмээн үглэж гарлаа.

Түүнийг ууртайгаар халаасаа онгичиж байхыг Анна харав. Робин ахиж зоос хийх гэтэл “Хүлээж бай” гэж Анна хашгирлаа.

Анна ангийнхаа хүүхдүүдээс ямар нэгэн бэрхшээл, хөөрхийлөлттэй байдал мөн зовлон шаналлын эсрэг юу хийвэл манай дэлхий илүү шудрага болох талаар асуусан бөгөөд хүүхэд бүхэн өөрийн гэсэн ямар нэгэн шалтгааныг хэлэв. Тэдний зарим нь хэтэвчээ мартсан, зарим нь хангалттай их цаг зав байгаагүй, зарим нь яаралтайгаар ямар нэгэн юм сурах шаардлагатай болсон зарим нь эцэг эхээсээ асууна, өөр бусад нь маргааш өөр ажилтай гэв.

Робин Аннагийн цүнхнээс гарж ирсэн бага зэрэг бохир болсон бохийг гайхан харах үед Анна түүнд зурагтаар харсан аймшигтай дүрслэлийн талаар ярилаа. Робин түүнийг тэвчээртэйгээр сонсоны дараа 1 зоосыг хандив болгон түүнд өгөв.

 

 

Гурав

 

Анна өөрт байсан мөнгийг хандивласан ба энэ нь математикийн хэцүү тестийг онц өглөө гэж аав нь өгсөн мөнгө байлаа. Мөн тэрээр өөрийн нагац, авга, үеэл, хөрш айл, багш нар бүр гудамжинд явж байсан хүмүүсээс хандив өгөхийг хүсэв. Гэвч тэрхүү аймшигтай дүрслэл нүдэнд нь харагдаж мэдээгээр гарсаар л байлаа. Тэрхүү дүр зураглал өдөр тутмын сонинд гарахдаа илүү их айдас хүргэм болж олон завь хөмөрч олон хүн үхэж гайхшрах хүн ихэссээр байв.

 

 

Дөрөв

 

Намайг алдартай хүний нэртэй адилхан нэртэй гэдгийг мэдэх үү гэж Робин Аннагаас асуунгаа “үргэлж ногоон хувцас өмсдөг нум сум сайн харвадаг, баатарлаг, зоригтой баян хүмүүсээс мөнгө дээрэмдэж ядуучуудад өгдөг” хэмээв.

Анна: “Робингүд ?”

“Тиймээ” гэж Робин батлав.

 

 

Тав

 

Анна бодлогошров.

“Хэрвээ орчин үед баян хүмүүс ядуу хүмүүст мөнгө өгч тэд үүгээр хооллох, сургуульд сурах, ажил олох, амар амгалан амьдрахад нь хангалттай байсан байхдаа, хэн ч эх орноосоо зугтаах шаардлагагүй тэ?” гэж асуулаа.

“Мэдэхгүй ээ” гэж Робин хэлэв.

“Ядуу хүмүүс эх нутгаа орхиж баян орон луу ирэхийн тулд аюултай аялал болох далайг гаталж өргөстэй төмөр хилийг үл хайхран элсэн цөл, уул талыг туулахгүй байсан.”

“Мэдэхгүй ээ” гэж Робин хэлэв.

“Би хаана нум сум харвахыг сурах вэ?” гэж Анна асуулаа.

 

 

Зургаа

 

Робин Аннагийн хувцаслалт өдөр ирэх тусам өөрчлөгдөж байгааг анзаарав. Тэр үсэндээ ногоон өнгийн тууз, хумсаа ногооноор будаж, ногоон өнгийн цамц, юбка, гутал өмсөн уруул болон нүдээ ногооноор будаж, ногоон цүнх үүрч ногоон бугуйвч, хүзүүний зүүлт бөгж зүүсэн байв.

Тэрээр ингэж ногоон болохын хэрээр улам зожиг болж хүмүүсээс зай барин Робинтой ч ярихаа болив.  

Робинг ногоон малгай өмссөнийг Анна анзаараагүй байж магадгүй ч багш нар хичээлийн цагаар авахыг шаарддаг байв.

“Ногоон өнгө чамд зохиж байна шүү” гэж Анна хэлэхэд “Чамд ч бас зохиж байна” гэж Робин хэлээд тэр хоёр инээлдэв.

“Робингүд үргэлж эрч хүчтэй, уриалгахан, сайхан сэтгэлтэй байсан” гэж Робин хэлэв.

Анна: "Үүнийг чи яаж мэдсэн бэ?”

Робин:“Интернэтээс уншсан”

“Сайн байна” гэж Анна хэлэв.

Робин:“Робингүд ганцаараа ямар ч амжилтанд хүрээгүй ба түүнийг дэмжигчид, дээрмийн бүлгэм байгаагүй бол тэр хэзээ ч алт хулгайлж чадахгүй шудрага бус хуультай тэмцэж чадахгүй байх байсан.”

Анна: "Аан, тэгээд чинийхээр бол...?”

“Тийм ээ” гэж Робин хэлэв.

“Ойлголоо” гэж Анна хэлээд өөрийн ганц ногоон бөгжийг Робинд өгөв.

“Анна гүдийн бүлгэмд тавтай морилно уу”.

 

 

Долоо

 

Робингүд болон түүний дагагч нар гэмт хэрэгтэн байсныг Анна интернэтээс олж уншлаа. Тэд баячуудаас авсан зүйлсээ ядуучуудад өгдөг байв. Мөн Робингүд баячуудаас дээрэм хийхдээ тэднийг ядуу болгохгүйн тулд тал алт эрдэнэсийг авдаг байсныг мөн олж мэдэв.

Мөн хэдэн зуун жилийн өмнө Англид Робингүд өдөрлөг болдог байсан ба тэнд хүмүүс дуулж, бүжиглэж, жүжиглэж, циркийн үзүүлбэр үзүүлж баячуудаас мөнгө авч ядуучуудад өгдөг байсныг уншиж мэдэв. Энэхүү өдөрлөг нь Робингүдийн өдөр буюу 5 сарын 16-ны өдөр тохиодог байв.

 

 

Найм

 

“Гайхалтай, өнөөдөр 5 сарын нэгний өдөр юм байна” гэж Робин хэллээ.

“Хаашаа явахыг хүсч байна?”

“Хаана мөнгө байна тэнд баячууд байдаг шүү дээ. Банк явцгаая”

Робин Аннагийн гараас хөтлөн хотоор явлаа.

Банкны өмнө ахмад настангууд зогсож улаан туг намируулж улаан лоозон барьж чих дөжрөм шүхэлдэж байхад нөгөө талд нь арай нас залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс хар туг, хар лоозон барин шуугилдаж байв. Дунд цагдаа нар байв. Хүмүүс чимээгүй болсны дараа хөгшин хүн индэр дээр гарч мөнгөний үнэ цэнийн талаар ярьж цаас эргүүлэн уншихад Робин, Анна хоёр юу ч ойлгосонгүй.

Хоёр хүүхэд дуу, бүжиг, циркийн үзүүлбэр гэх мэтийг хайсан боловч

“Энэ газар наадах газар биш байна”.

“Өнөөдөр 5 сарын 1 буюу Хөдөлмөрчдийн эв санааны баярын өдөр юм байна.”

“Ойлгосон уу?”

 

 

Ес

 

Хүүхдүүдээ анхаарна уу гэж Анна интернетэд бичээд “Хэн хууль бус зүйлийн эсрэг байна вэ? Хэн хуулиас гадуурх хуулийн талд байна вэ? Бид Аннагүд бүлгэмийг байгуулсан ба та бүхэн нэгдэхийг хүсвэл холбогдоорой”

 

 

Арав

 

Анна интернэт ашиглан дэлхий нийтэд цацаж ингэхэд түүнд их цаг орсонгүй.

Оттогоос анхны хүсэлт ирсан ба тэрээр нэгдэхээр боллоо. Түүний дараа Ахмед, Армен, Амо, Сованы мөн Акира нар байлаа.

Мариа Аннагийн бичсэн уриалгыг өөр хэлээр орчуулж болох талаар асуусан байв.

Болно.

Светлана Аннагийн бичсэн уриалгыг бусад хүүхдүүддээ дамжуулж болох уу гэж асуув.

Болно.

Индра түүний орчуулсан уриалгыг өөр хэл рүү орчуулж болох уу гэж асуулаа.

Болно. Болно. Болно.

 

 

Арван нэг

 

“Манай шинэ бүлгэмийн гишүүдийн санаа бодлыг уншсан уу?” “Бид юу хийх үү?”

“За тэгвэл бид юу хийж чадахаа үзэцгээе” гэж Анна хэлэв.

Өглөөний цайгаа ууж чаддаггүй сургуульдаа явдаг хүүхдүүдэд баян хүүхдүүд өглөөний цай өгцгөөе гэсэн санал байна. Хамгийн багадаа 3 хоолтой: шөл, 2-р хоол мөн амттан. Шуурхай шүү.

Мөн бүх хүүхдүүд баячууд татвар төлөх хүртэл эсэргүүцэл үзүүлэх мөн тал ашигаа хүүхдүүдэд өгөх хүртэл бүх хүүхдүүд хичээлдээ суухгүй, даалгавраа хийхгүй байх болно. Зүйтэй.

Бүх хүнд үүнд залуу, хөгшин, тарган, туранхай, шар, цагаан, хар хамаарахгүйгээр хүн байхын тулд сар болгон ижил хэмжээний мөнгө өгөх, хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэхгүй байх, хүн бүхэн гэр оронтой, суралцах боломжтой, ажилтай амьдрахад боломжийн цалинтай байх.

Дэлхий бүх баялаг бүх хүнд хүрэлцээтэй байх гэх мэт болж байна уу?

 

 

Арван хоёр

 

“Бяслаг!”

Робин банкны урд зогсож буй ногоон хувцастай Аннаг хэрхэн зураг авахуулах талаар зөвлөж байв.

“Ахиад нэг алх, дотогшоо ороорой. Сайн байна.”

Робин өөрийн ногоон малгайг Аннад өмсүүлэн түүний зургийг дахин дахин авлаа.

Тэрээр хамгийн гоёо гарсан зургийг интернэтэд тавин: Хамгийн сайхныг хүсье Аннагүд бүлгэмээс гэж бичдээ.

Анна гэртээ байхдаа: Удахгүй 6 сарын 1-ний Хүүхдийн баяр боллоо. Энэ өдөр Аннагүдийн өдөрлөг байх бөгөөд ирэх хүмүүс ямар нэгэн ногоон өнгийн зүйлс авчрах ба үүнд ногоон өнгийн тууз, бал, навч гэх мэт. Робингүд өдөрлөгөөр мөнгө ихээр байж болох банк болон баян айл руу явах ба яг л Холливүн шиг байх болно. Гэвч тэр үеэр ямар нэгэн амттан гуйхгүй хандивын үйл ажиллагаа явуулахгүй ба зөвхөн шудрага ёсны талаар ярьцгаах болно. Хэрвээ тэр өдөрлөгт хэн нэгэн шоолох, хөөх гэх мэт хэрэг гарвал зургийн авч интернэтэд тавина. Дараагийн жилүүдэд Робингүд өдөрлөг маань илүү томорч шудрага ёсны төлөө тэмцэх болно.

Робин Аннагаас ахиж нэмж юм бичиж болох эсэхийг асуухад “Болно”гэв.

Тэрээр: Бид өсч том болж байна, удахгүй дэлхийг захирах болохын мартаж болохгүй.

Үүний дараа дэлхий өнцөг булан бүрээс: “Тийм шүү бид нэгдэх болно” гэсэн хариу ирэв.

Зарим хүүхдүүдээс ногоон өнгийн шилтэй ирж болох уу, кино зураг авч болох уу гэх мэт асуултууд ирсэн ба Анна: Болно, болно, болно гэлээ.

6 сарын нэгний өдөр Робингүд өдөрлөг Анна: “Эхэллээ” гэж бичив.

 

 

 

                                                                                                                     Translated by Z. Gansukh